Visitar URL original
Компьютерийн ухааны боловсролын орхигдсон семестр

Компьютерийн ухааны боловсролын орхигдсон семестр

2026

Их сургуульд үйлдлийн системээс эхлээд машин сургалт хүртэл CS-ийн гүнзгий сэдвүүдийг заадаг. Харин өдөр бүр код бичихдээ хэрэглэдэг хэрэгслүүдээ яаж сайн ашиглахыг ихэнхдээ өөрөө олж сур гэдэг. Энэ хичээлээр командын мөр дээр чөлөөтэй ажиллах, сайн текст засварлагч ашиглах, хувилбарын хяналтын ахисан боломжуудыг өдөр тутмын ажилдаа хэрэглэх зэрэг практик зүйлсийг сурна.

Оюутан байхдаа ч, ажилд орсныхоо дараа ч эдгээр хэрэгсэлтэй хэдэн зуу, хэдэн мянган цагийг өнгөрөөнө. Тиймээс тэдэнтэй ноцолдож цаг алдахын оронд өөртөө ажиллуулж сурах нь асар их ялгаа гаргадаг. Ингэж чадвал өмнө нь төвөгтэй, бараг боломжгүй мэт санагддаг байсан ажлууд ч энгийн болж хувирна.

AI хэрэгслүүд гарч ирснээр програм хангамжийн хөгжүүлэлтийн олон арга барил хурдан өөрчлөгдөж байна. Тэднийг сохроор дагахгүй, сул талыг нь ойлгоод зөв ашиглаж чадвал хөгжүүлэгчид үнэхээр хэрэгтэй. AI бол тусдаа нэг сэдэв гэхээсээ илүү олон хэрэгсэл, ажлын арга барилд шингэж байгаа зүйл тул бид тусдаа лекц болгохын оронд лекц бүрийн холбогдох хэсэгт нь оруулсан.

Энэ хичээлийг заах болсон сэдэл, зорилгын тухай унших.

Хичээлийн хөтөлбөр

Өмнөх жилүүдийн тусгай сэдвүүд

Жил бүрийн агуулга бага зэрэг өөр байдаг. 2026 онд багтаагүй ч өмнөх жилүүдэд орсон хэрэгтэй тусгай сэдвүүдийг эндээс үзэж болно.

Ерөнхий мэдээлэл

Багш нар: Энэ хичээлийг Anish, Jon, болон Jose нар хамтран заана.
Асуулт: Бидэнд missing-semester@mit.edu хаягаар имэйл илгээнэ үү.
Хэлэлцүүлэг: OSSU Discord сувгаар явагдах бөгөөд асуулт асуухдаа Piazza шиг #missing-semester-forum сувгийг ашиглаж, багш болон бусад суралцагчидтай чатлахдаа #missing-semester сувгийг ашиглана уу.

MIT-ээс гадуур

Энэ материал MIT-ээс гадуурх хүмүүст ч хэрэг болно гэж бодоод бид олон нийтэд нээлттэй тавьсан. Доорх газруудад энэ хичээлийн тухай нийтлэл, хэлэлцүүлгүүд бий:

Орчуулгууд

Тэмдэглэл: Эдгээр нь олон нийтийн хийсэн орчуулгын гадны холбоосууд. Бид тус бүрийг нь шалгаагүй.

Та энэ хичээлийн тэмдэглэлийн орчуулгыг бэлтгэсэн үү? Жагсаалтад нэмүүлэхийн тулд анхны репозиторт pull request илгээнэ үү!

Талархал

Лекцийн бичлэг хийхэд тусалсан Элейн Мелло болон MIT Open Learning-д баярлалаа. Мөн SIPB IAP 2026-ийн хүрээнд энэ хичээлийг дэмжсэн Луис Турино болон SIPB-д талархаж байна.


Эх код.

Лиценз: CC BY-NC-SA.

Хувь нэмэр оруулах ба орчуулгын зааврыг эндээс үзнэ үү.